Зэрлэг олсны эрэлд хатсан оросууд монголын хилийг нууцаар даван орж ирээд каннабис түүдэг болжээ

Манай улсын хэмжээгээр хар тамхины хольцтой мансууруулах бодис агуулсан каннабисын төрлийн зэрлэг олс хэмээх ургамал 10 мянга орчим га талбайг хамран ургадаг юм байна. Үүнээс идэвхтэй ургаж буй нь 4000 га, түүж хэрэглэж болзошгүй нь 2000 га хэмээн үздэг аж. Гэхдээ энэ бол барим тавим мэдэгдсэн тоо.

Мэдэгдэхгүй хичнээн га ургаж байгааг бүү мэд. Учир нь хувьсгалаас өмнө манай улсад суурьшин амьдарч байсан хятадууд хашаан дотроо мөн хүссэн газраа олсны ургамал тариалдаг байсан гэдэг бөгөөд дараа нь Оросын цэргийн ангиуд олноороо байрлаж байх үед Тажик, Узбек гэх мэт бага ястан цэргүүд нууцаар намуу цэцэг тариалдаг байсан гэдэг мэдээлэл байдаг юм.

Цагдаагийн ерөнхий газар өнгөрсөн жилээс эхлэн Монголд ургадаг хар тамхины ургамлыг устгах арга хэмжээ авч эхний ээлжинд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгийн нутагт устгал явуулжээ. Энэ жил ч гэсэн устгал хийж байгаа юмсанж.

Гэхдээ хар тамхины төрлийн ургамлыг устгахад зарцуулна гэсэн тусгай төсөвт өртөг байдаггүй учраас Хилийн цэрэг болон Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчид зэрлэг олсны ургамлыг улаан гараараазулгааж устгаж байгаа юм байна. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа аж. Тийм учраас ирэх жилээс эхлэн ОХУ-д хэрэглэж буй хар тамхины төрлийн ургамал устгах шинэ техникүүдийг оруулж ирж ашиглахаар болоод байгаа юм байна.

Гэвч ийм техник орж ирэхээс өмнө Оросын нутгаас сайн дурын “хар тамхины хадланчид” орж ирээд олсны ургамлыг юу ч үгүй түүгээд явчихаж мэдэх шинж ч бас ажиглагдаж эхэлсэн юм байх. Учир нь ОХУ нь манай улстай адилхан өнгөрсөн жилээс эхлэн Сибирийн өмнөд болон Буриадын нутагт ургаж буй каннабисын төрлийн ургамлыг устгах арга хэмжээг өргөн цар хүрээтэй эхлүүлсэн юмсанж. Харин энэ нь нутгийн иргэдийн хувьд их л хохиролтой ажил болж байгаа юм байна.

Манай улсын хилээс 30 орчим км зайтай Буриадын Соснав хэмээх тосгон байдаг юмсанж. Уг тосгонд үйлдвэр, газар тариалан зэрэг орлого олж болох ямарч эх үүсвэр байхгүй учир тосгоныхон хөгшин залуугүй бүгд каннабисын төрлийн ургамлыг зудгааж цуглуулан бэлтгээд Эрхүү болон бусад хотууд руу сэмхэн гарган зарж их хэмжээний ашиг олдог байсан ажээ.

Гэтэл ОХУ-ын хүчний байгууллага энэхүү хууль бус арга хэмжээг таслан зогсоохоор хамгийн түрүүн Соснав тосгоны эргэн тойронд 90 км-ийн радиус дотор ургаж байсан зэрлэг олсны бүхий л ургамлыг цэргийн хүчээр зулгаан устгалд оруулжээ. Тиймээс амьдрах аргагүй болсон уг тосгоныхон Монголын хилийг зөрчин хар тамхины төрлийн зэрлэг олс түүхээр хулгайгаар орж ирдэг болсон аж.

Зэрлэг олсны ургамал нь ОХУ-д өндөр үнэтэй зарагддаг учраас манайхан ч гэсэн тэдэнтэй хамтран нууцаар олсны ургамал хил давуулах, борлуулах зэргээр үйл ажилд нь идэвхтэй оролцож байгаад зарим нь ОХУ-д баригдаад байгаа юмсанж.

Б.Мөсөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин