Манай улсад спортын стандартын барилга байгууламж ховор
Манай улсын хувьд спортын аль ч төрөлд Олимп, дэлхий, тив, олон улсын дэвжээнд өрсөлдөж буй тамирчдын амжилт нь өдрөөс өдөрт дээшилж байгаа учраас илүү өргөн хүрээнд спортыг хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Үүний зэрэгцээ өсвөрийн тамирчдыг бага наснаас нь бэлтгэх, мөн ард иргэдийг нийтийн биеийн тамир, спортод өргөнөөр татан оролцуулах зайлшгүй шаардлагатай. Харин ингэхийн тулд ЕБС-иудад заал танхмийн хүрэлцээг нэмэгдүүлэх, цаашлаад хөдөө орон нутагт спортын шинэ цогцолбор барилга байгууламж барих хэрэгтэй. Тэгвэл зөвхөн спортын стандартад нийцсэн зай талбайтай барилга байгууламж барих, бүтээн байгуулахыг судлах, мэргэжлийн архитектур, мэргэшсэн боловсон хүчин зөвхөн үүн дээр дагнан ажиллах бүх л бололцоог яаж бүрдүүлэхийг Монголын спортын барилга байгууламжийн холбооноос судалж байгаа гэлээ. Манай улсад биеийн тамирийн заал, танхмийн ердөө 22 см квадрат талбай нэг хүн оногддог. Тэгвэл Сингапурт нэг км квадрат талбайд зургаан хүн ноогддог байна. Үүнээс л жишээ авч үзэхэд оногдох ёстой талбайн тавны нэг нь л Монгол Улсын нэг хүнд олгогдож байна. Иймээс хүн бүрийг эрүүл байлгах үндэс суурь болсон спортын заал танхмийн тоог нэмэгдүүлэх, басхүү оногдож байгаа хэмжээг стандартад нийцсэн болгох ёстой. Тэгвэл өнөөдөр үүнийг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх гарцыг нээх бас нэгэн шинэ алхам тавигдлаа.
Өнөөдөр үзэглэсэн санамж бичигт ССАЖЯ-ыг төлөөлж дэд сайд М.Түмэнжаргал, Олон улсын спортын чөлөөт цагийн барилга байгууламжийн холбооны дэд ерөнхийлөгч Таказуми Фукуока, МСББХ-ны удирдлага оролцлоо. Энэ гурван байгууллага хамтран ажилласнаар цаашид спортын барилга байгууламжийн асуудлаар олон ажил судалгаа, хууль эрхзүй, зураг төсөл төлөвлөлт дээр бодитоор хэрэгжих болно гэлээ. Монголд спортын барилга байгуулажийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, спортын барилга байгууламжийг төлөвлөх, барих, ашиглах зөвлөмж өгөх, стандартуудыг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, зураг төсөл боловсруулах, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэхэд туслалцаа үзүүлэх зэрэгт хамтран ажиллах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ