Нийслэлийн дахин нэг иргэн согтуу хүний гарт үрэгджээ
Энэ сарын 19-ний өдөр ХУД-ийн есдүгээр хороо, “Буянт-Ухаа”-ийн 23-р гудамжинд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу очиж шалгалтын ажиллагаа хийхэд ХУД-ийн есдүгээр хороонд оршин суух 27 настай эрэгтэй Б-г ХУД-ийн зургадугаар хороонд оршин суух 24 настай эрэгтэй Т гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, амь насыг нь хохироосон байжээ. Хэргийг илрүүлэн ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ