Ховдынхон гоо охидоо шалгарууллаа
Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Галдан Бошигт хаан мэндэлсний 370 жилийн ой, "Мисс Монголиа Холбоо"-ны 10 жилийн ойн хүрээнд Азийн загварын Агентлаг, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан "Ховдын гоо охин-2014" тэмцээн энэ сарын 10-нд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний өмнө загварын сургалт зохион байгуулж, хамрагдсан хүүхдүүдээс 20 шилдэг оролцогчдыг шалгаруулсан билээ. Тэмцээний "Ховдын тэргүүн охин-2014" шагналын эзнээр Алтангэрэлийн Энхтөгс шалгарч, дэд байранд буюу "Модель гоо охин-2014"-т Ганболдын Уянгалан орсон бол "Аяъяаслаг гоо охин-2014"-өөр Пүрэвдоржийн Баттулга, "Өсөх ирээдүйтэй гоо охин-2014" шагналыг Ганзоригийн Тэргэл, тусгай байр "Нөхөрсөг гоо охин"-оор Загджавын Жавзандулам нар тус тус шалгарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ