"Нээлттэй шүүх" хурал болно

Сар тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот хурлын танхимд болно.

Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Э.Өлзийлхам, Шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын газрын ахлах референт Ш.Одгэрэл нар оролцож хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн бага хурлын үеэр 2014 оны эхний хагас жилийн “Шүүн таслах үйл ажиллагааны тайлан, дүн мэдээ” танилцуулах бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем” нэвтрүүлсэн талаар товч мэдээлэл хийнэ.

“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем” нэвтрүүлэх ажил 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэвтэрч, 44 шүүхээс одоогийн байдлаар анхан шатны 20 орчим шүүхэд нэвтрүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин