Найз охиноо хөнөөсөн гэх Г.Алтанхүүг маргааш шүүнэ
Найз бүсгүйнхээ үхэлд буруутгагдан хоригдож байгаа Г.Алтанхүү гэгчид холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сард шүүхэд шилжүүлсэн.Тэгвэл уг хэргийг шүүх хурал энэ сарын 22буюу маргааш Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 10.00 цагаас болох юм. Тэрээр хамтран амьдарч байсан Ц гэх бүсгүйг зодож, хөнөөсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91.1, 98.1-д зааснаар буруутгагдан шүүгдэх юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ