Нас барсан эмээ нь зургаа илгээжээ
34 настай Румыний иргэн болох Жина Михай нэгэн хачирхалтай зурган илгээмжийг хүлээн авсан байна. Жинаг утсаа асаахад зурган зурвас ирсэн бөгөөд зурган дээр түүний нас барсан эмээгийн зураг байсан аж.
Гар утас Жинагийн халаасанд хэсэг хугацаанд байсны дараа зураг гарч ирсэн байна. Жина жигнэмэг хийж байсан бөгөөд утсаа хартал эмээгийнх нь хүзүүгээр могой ороосон зураг байсан аж.
Тэрээр зөн билигчид хандсан бөгөөд зөн билигчийн хэлж байгаагаар, эмээ нь нөгөө ертөнцөд зовж байх магадлалтай гэнэ. Зурган дээрх могой үүнийг илэрхийлж байгаа аж. Тиймээс бүсгүйг сайн залбирал үйлдэх хэрэгтэйг сануулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ