Мисс Э.Сэлэнгэ нэрээ өөрчилж, зүсээ хувиргаад хаачих нь вэ

Сүүлийн үед сайнаасаа илүүтэйгээр чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм дуулиан мэдээллүүд дуулгах болсон мисс Э.Сэлэнгээг эцэг, эхээс заяасан нэрээ солиулахаар хөөцөлдөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эх орондоо зусахаар ирсэн мисс бүсгүй гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийжээ. Тачаангуй ази бүсгүйн төрхөө өнөөдрийг хүртэл хадгалсаар ирсэн тэрбээр энэ удаа барууныхныг дуурайж, энхрийхэн шаргал үст болон “хувирсан” байна.

Түүнийг намрын эхэн сард хилийн чанадыг зорино гэж түүний ойрын эх сурвалжууд хэлж байна.

Тэгвэл Зүүдэнд ирдэг Урангоо Зүүсгэл бэлтгээд хаачих нь вэ гэдэг шиг саяхан олон нийтийн сүлжээгээр найз залуугаа танилцуулсан мисс бүсгүй маань эцэг, эхээс заяасан бүхнээ өөрчлөөд хаачих гэж байгаа юм бол доо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ