Солонгос хүмүүс монголчуудыг “эхнэрээ дундаа хэрэглэдэг” гэж боддог
Гэрийн эзэгтэй нарт зориулсан савангийн дууриудаараа дамжуулж манай улсад жинхэнэ утгаараа соёлын хувьсгал хийж чадсан БНСУ-ын нэгэн зохиолч эмэгтэйн Монголын талаар бичсэн ном цахим ертөнцөд шуугиан тарьж байна.
Бидний хувьд хөөрхөн сайхан, гоё ганганы тууль болсон Солонгосчууд эсрэгээрээ бидний талаар тийм ч сайхан бодолтой байдаггүй тухай өмнө нь нэг биш удаа дуулж байсан ч энэ номын нэр, агуулга бол дэндүү гутмаар.
“Эхнэрээ зээлдүүлдэг улс” нэртэй уг номонд Монголчууд эрт дээр үеэсээ эхнэрээ дундаа хэрэглэж ирсэн одоо ч тийм, тодруулбал гэрт нь ирсэн гийчиндээ найр тавьж эхнэртэйгээ “унтуулдаг” тухай гардаг байна.
Номыг 1995 ондМонгол улсад ирсэн нэгэн зохиолч эмэгтэй бичсэн байна. Тэрбээр энэ номынхоо талаар хожим нь дурсахдаа “найзууд маань надад энэ улсруу явмаар байна” гэж хэлдэг хэмээн хуучилсан удаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ