iPhone 6-гийн цаас шиг нимгэн дэлгэц онцгой сорилтыг давж, эвдэршгүй гэдгээ харууллаа

Marques Brownlee сайтнаа хатуу ширүүн сорилтонд орж байгаа IPhone-6 гар утасны дэлгэцний бичлэг тавьжээ. Бичлэгэн дээр тэрээр дэлгэцийг гишгээд 90 хэм хүртэл нугалж, хутгаар зүсэж, түлхүүрээр зурж байх аж. Үр дүн нь ямар ч эвдрэл гэмтэлгүй үлдсэн дэлгэц. Энэхүү шинэ эвдэршгүй төхөөрөмж IPhone-6 гар утасны хэрэглэгчдийн хамгийн том асуудлуудын нэгийг шийдэх бололтой. Brownlee-гийн хэлж байгаагаар цаас шиг нимгэн энэ дэлгэц халаасанд хийх, шалан дээр унагах гэх мэт байнга тохиолддог тохиолдлуудын үед гэмтэхгүй гэнэ. Хатуу гадаргуутай шүргэлцэх төдийд шахам машины салхины шил шиг үйрч орхидог iPhone-ы өмнөх загваруудтай харьцуулшгүй өөр юм байх.

Түүнчлэн iPhone 6-гийн дэлгэцэн дээр ямар ч өнгөний гажилт харагдахгүй ажээ. Болор адил тунгалаг дэлгэцийн тусламжтайгаар дэлгэцэн дээрх нохойны үсний ширхэг бүхэн тодхон харагдах юм байна.

Энэ дэлгэцэнд цорын ганц боломжит дутагдал байгаа нь Samsung-ын Galaxy S5 эсвэл Note 3 зэрэг урдаа барьдаг бүтээгдэхүүнүүдтэй адил 5,5 инчийн phablet хэмжээний биш 4,7 инчийн хэмжээ юм. Эндээс үзэхэд шинэ iPhone 6 гар утасны талаарх цуу ярианд өгүүлсэн хэмжээний том дэлгэц байхгүй байх төлөвтэй. Apple-ын хувьд бусад ухаалаг гар утас үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц байхын тулд хийх ёстой нэг зүйл нь илүү том дэлгэц болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин