Алдартай од асрах газраас үрчилсэн хүүгээ маргааш нь буцааж өгчээ

Румыны алдартай од Моника Колумбяну гэгч эмэгтэй Өнчин хүүхдийг асрах газраас 3 настай хүүг үрчилж аваад ердөө маргааш нь нууцаар буцааж өгчээ.

26 настай Моника “Өнчин хүүг элбэг хангалуун амьдруулах болно” гэж камерын өмнө амлаж байснаа тансаг шилтгээндээ ганцхан хонуулаад буцаасны шалтгаан их энгийн.

Хүүгийн уйлах дуунаас болж шөнө унтаж чадаагүй гэнэ. Танил бус орчинд гэнэт очсон хүү шөнө чанга уйлалгүй ч яах билээ.

Моника анх 18-тайдаа 56 настай тэрбумтантай сууж олны дунд алдаршжээ. Тэгээд хөгшин эрийн мөнгөнд болж суусан гэдэг үгийг няцаахын тулд буяны үйлст идэвхтэй оролцох болсон аж.

Баян эрийн эхнэр болсны дараа Моника үе үе Бухарест хотын Өнчин хүүхдийн асрах газарт очдог болжээ. Нэг удаа очихдоо 3 настай Алекс Габриэль хүүтэй танилцсан байна. Эцэг эхдээ хаягдсан бяцхан хүүг үрчилж авна гэж Моника сэтгүүлчдэд мэдэгдэн Алекстай цуг камерын өмнө янз бүрээр зургаа авахуулжээ.

Моника “Хүүхэд, ирээдүй үе маань асрах газарт өсч бойжих ёсгүй. Иймээс би хүүг өргөж авахаар шийдлээ. Түүнийг би юугаар ч дутаахгүй, хангалуун амьдруулахыг хүсч байна.

Юуны өмнө түүнд дутагдаж байгаа эцэг, эхийн хайрыг хүүд бэлэглэх болно” гэх зэргээр уран яруу үгийг урсгасан аж.

Ингээд албан ёсны бичиг баримт бүрдсэний дараа шинэхэн ээж Алекс хүүгээ тансаг харшдаа аваачжээ. Дараа нь юу болсныг дээр өгүүлсэн болно.

Нэмж өгүүлэхэд, одоо Моника анхны нөхрөөсөө салж, баян амрагтай болжээ. Саяхан түүнээс 150 мянган долларын үнэтэй тансаг машин бэлгэнд авсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин