ДАШТ-ээр далимдуулан масс мессежээр монголчуудыг луйварджээ

Дэлхийн долоон тэрбум хүн хөлбөмбөгт анхаарлаа хандуулсан сар болж өнгөрлөө. Манайхан ч юугаараа дутахав хэдэн телевизийнхээ сувгийг эргүүлж нойроо хасан байж цэнхэр гаригийн иргэдтэй энэ зэрэгцэн мэдээлэл авч халуухан тоглолтуудыг шөнө манан хоносон. Яг энэ үеэр Юнителийн хэрэглэгчдийн шуналыг хөдөлгөсөн мессеж ирсэн нь олон хүний анхаарлыг татаж хариу бичихэд хүргэсэн юм.

Тодруулбал 2014 оны долдугаар сарын 5-ны өдрийн 19:40:57- д 158815 тусгай дугаараас “ (550₮) FIFA World Cup 2014 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Аваргын төлөө тоглох хоёр улсыг нэрлэж 1000$-ын эзэн болоорой. Та саналаа 158815 дугаарт илгээнэ үү” гэсэн бичил захидал ирсэн юм. Медалийн төлөө тоглох багууд тодрох дөхөж байсан тэр үед хоёр улсыг нэрлээд арай 1836950 төгрөгтэй болчих юм биш байгаадаа гэсэн горьдлого тээсэн хүмүүс ганц надаар тогтоогүй гэдгийг хэд хоногийн дараанаас найз нөхөд маань ярьж эхэлсэн юм. Зарим нэг нь Герман, Аргетина хоёр л тунаж таараа хэмээн зөв тааснаа сайрхаж байсан.

Харамсалтай нь Дэлхийн аварга дуусаад гурав хоносон ч өнөө мянган долларын сураг хол тасрав. Энэ талаар тодруулж өгөхийг олон уншигч маань хүсэлт илгээсний дагуу тус компанийн 1414 дугаарт залгаж оперотороос лавлахад "Энэ асуудлаар манайтай олон хүмүүс холбогдож байгаа. Уг масс мессежийг “Энгүүн” ХХК-ийн зүгээс явуулсан нь тогтоогдоод байгаа. Одоогоор хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт тавиад байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин