П.Энхмөнх: Олноос онцгой хүний хүү болж төрсөндөө бахархдаг

Монгол наадмын нэг том хэсэг нь Хүй мандлын дэвжээнд болдог болсоор удаж буй. Монголын эртний язгууртан соёл, бахархал, дэгжирхэл бүхэн чухам Хүй мандлын дэвжээнээ утгаараа хэрэгжиж, Монголын орчин цагийн ихэс дээдэс хурдан хүлэг болоод хоргой дурдангаар уралддаг уламжлалтай.

Түүх сөхвөл социализмын үед хурдан морины уралдаан Яармагийн дэнж дээр хэдэн уяачид нь цэнхэр асар майхантай болдог байсан бол ерээд оны зах зээл, өөрчлөлт шинэчлэлтийн дараа өнгө төрхөө өөрчилж, цэнхэр асрын оронд жинхэнэ монгол дарханы ур ухаан, авьяас юу шингэсэн сийлбэрт монгол гэр, айраг идээ, цайллага дайллага дүүрэн сайхан нааддаг болсон нь сайшаалтай.

Нэг талаас баярхал, аархал гэж харж болох ч нөгөө талаасаа Монгол гэх нэрийг авч үлдэх соёлын өвөрмөц зүйлсийг ихэс дээдсийн хэмжээнд нь ёс жаягаар нь хадгалж яваа нь сайшааж, бахархахгүй байхын аргагүй.

Чухам энэ л соёлыг орчин цагт сэргээж, шинэчилсэн хүн бол Пунцагбалжир агсан гэдгийг хүрээнийхэн нь ам нэгтэй баталдаг. “Мон-Эрдэнэ” компанийг үүсгэн байгуулагч тэр эрхэм хүн харамсалтай нь идэр залуухан насандаа мөнх бусыг үзүүлсэн боловч үр хүүхэд нь, хань ижил нь их өв соёлыг нь үргэлжлүүлсээр яваа нь сайхан. Тийм ч учраас бидний сурвалжлах баг Пунцагбалжир агсаны голомт залгах хүү П.Энхмөнхийн уяан дээр очиж цөөн хором хөөрөлдсөн юм.

- Наадмын мэнд дэвшүүлье! Таны аав Пунцагбалжир агсан орчин цагийн монгол наадам, монгол морины соёлын үрийг тарьсан хүн. Энэ утгаараа таниас наадмын мэнд мэдэхээр зорьж ирлээ? Морь, бөх хүчтэй юу?

- Монгол наадам 2500 жилийн түүхтэй, бөх, морь, сур гэсэн гурван төрлийн хүрээнд наадсаар ирсэн. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр сайхан болж байна. Жил бүрийн наадмаар морьтой хүн болгон Хүй мандлын дэвжээнд бүтэн жилийнхээ тайланг тавьдаг гэж болно. Морьд маань 8, 11-р барианд орж ирлээ. Тэгтлээ чамлах юм биш.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин