Дархан аварга А.Сүхбатын “шоу” наадамчин олонд таалагдсангүй

Шинэхэн Дархан аваргууд хүчит бөхийн барилдааны гурвын даваанд нэгнийгээ амлаж, наадамчин олныг шуугиулаад авав. Гэсэн хэдий ч бөхийн барилдааны гурвын даваанд А.Сүхбат болон Г.Өсөхбаяр нараас сонирхолтой барилдаан хүсэж байсан үзэгчдийн хүсэл талаар болж, А.Сүхбат барилдалгүйгээр тахимаа өгчихлөө.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дархан аваргууд маань хэн нь зүүний манлайг тэргүүлэх вэ гэдэг дээр багагүй маргаан дэгдээж, эцэст нь хөлийн цэцийн шийдвэрээр Дархан аварга А.Сүхбат зүүний манлайг тэргүүлсэн.

Наадамчин олон нэгийн давааны маргаанаас үүдэж А.Сүхбат аварга Г.Өсөхбаярыг амлаж авсан байж магадгүй хэмээн өөр хоорондоо хэлэлцэж байгаа нь үнэний ортой байлаа. Хамгийн сонирхолтой нь А.Сүхбатын амлагаанаас үүдэж гурвын даваанд барууны манлайг тэргүүлэх байсан Г.Өсөхбаяр энэ удаад алдар цолоо дуудуулж чадсангүй.

Бөх тайлбарлагчдын зүгээс Ардын хувьсгалын түүхэнд Дархан аваргууд гурвын даваанд нэгнийгээ амлан авч байгаагүй талаар хэлсэн. Түүнчлэн Монгол бөхийн ёс жудаг, алдагдаж байгаа талаар ярих хүмүүс ч байлаа.

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тухайд шинээр төрсөн Дархан аваргуудад тийм ч дуртай бус байгаагаасэтгүүлчдэд өгсөн ярианы өнгөндөө илэрхийлээд авах шиг болсон. Түүний тухайд Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг Дархан аварга болсонд дургүй байна гэжхэлээгүй ч ярианы өнгөнөөс энэ нь илт анзаарагдсан юм. Энэ нь ч аргагүй. Үнэхээр үнэн хүчийг үзүүлж, нэгэн цаг үеийн наадмын дэвжээг эзэгнэж асан Б.Бат-Эрдэнийн тухайд Дархан аварга хэмээх эрхэм цолыг “зүгээр” дэвж, лоббидож байгаад аваагүйг түмэн олон мэдэх билээ.

Нөгөөтэйгүүр шинэхэн Дархан аварга А.Сүхбат бодлогоор гурвын даваанд Г.Өсөхбаярыг амлаж аван тахимаа өгсөн байж болох талтай. Учир нь олон жил баяр наадмын торгон дэвжээнээ зодоглоогүй А.Сүхбатын тухайд бэлтгэл муу, залуу цагийн хурд хүч нэгэнт харьсан тул тавын даваанд аль нэгэн аймгийн арсланд өвдөг шороодох магадлал өндөр байсан. Хэрвээ тавын даваанд өвдөг шороодох аваас “начины найраа” гэдэг зүйлтэй тэрбээр хүссэн ч хүсээгүй ч нэр холбогдох аюултай юм.

Гэсэн хэдий ч бөх сонирхогчдын зүгээс энэ удаад яагаад ч юм бэ А.Сүхбат аваргад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна.Учир юу гэвэл үнэн хүч, эр бярыг үзүүлж түмэн олны мэлмийг баясгах ёстой Дархан аваргууд гурвын даваанд нэгнийгээ амлаж аван, барилдалгүйгээр тахимаа өгч “шоу хийж” байгаа нь үзэгч олонд даанч таалагдсангүй дээ.

Б.Боргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин