Гүүрэн гарц наадамчдыг бухимдуулж байна
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 120 мянгатын автобусны буудал дээр баригдсан явган хүнд зориулсан гүүрэн гарцыг наадамчин олонд зориулж Улсын баяр наадмын өмнө нээсэн билээ.
Гэвч түүгээр дамжин өнгөрөхөд маш их бөгчим байгаа тухай иргэд ярьж байна. Наадамчдын бухимдлыг төрүүлсэн гүүрэн гарц бүрэн ашиглалтад ороогүй байгаа бололтой. Иргэдийн ярьснаар гүүрэн гарцын агааржуулалтыг сайжруулах, цонхнуудыг нь нээх шаардлагатай байгаа аж.
720 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 у/м гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настан зорчих лифттэй. Эдгээр нь одоогоор ашиглалтад ороогүй байна. Гүүрэн гарцыг гүйцэтгэгч компани зургадугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ