Зүүнийг манлайлахыг хүссэн Дархан аваргууд маргаан дэгдээлээ

Энэ жилийн наадмын өмнөхөнМонголчууд хоёр шинэ дархан аваргатай болсон билээ.Сонирхолтой нь хоёр шинэ дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах вэ гэдэг дээр асуудал үүссэн юм.

Учир нь нэгийн давааны өмнө дархан аварга Г.Өсөхбаяр зүүн талын магнайд очоод зогсчихсон харагдсан. Гэтэл дархан аварга А.Сүхбат хөлийн цэцээр явж маргаан үүсгээд амжсан юм.

Учир нь "жижиг" А.Сүхбаттүрүүлж аварга болсноороо“Би зүүний магнайг тэргүүлэх ёстой” гэсэн байр суурьтай байсан.

Уг нь Г.Өсөхбаяр дөрөв түрүүлсэнээрээ зүүн талыг тэргүүлэх ёстой. Харин А.Сүхбат гурав түрүүлсэн дархан аварга. Ийм эрэмбэ үйлчлэх ёстой гэж нэг хэсэг нь үзжээ. Гэтэл дархан аварга цол хүртсэн хүнд ийм эрэмбэ үйлчлэхгүй. Учир нь 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ 10 түрүүлсэн Х.Баянмөнхийн өмнө зогсож зүүн талд гардаггүй гэж бас маргажээ. Эцэст нь зүүнийг А.Сүхбат, барууныг Г.Өсөхбаяр манлайлан гаргахаар хөлийн цэц шийдвэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин