Хүн чанарын хөгжимчид

Итгэж байна уу? Хөгжимд хүртэл хүн чанар байдаг. Тэр хүн чанарыг эгшиглүүлж, мэдрүүлэх эрхэм үүргийг хөгжимчид биелүүлдэг. Хийл барьсан турьхан бүсгүй, төгөлдөр хуурын ард цэмцийн сууж хуруугаа бүжиглүүлэх бас нэгэн туяхан бүсгүй “MSM”-ийг нэгэн үдэш эзэгнэв. Хаалгаар оруут цэнхэр тэнгэрийг санагдуулам хадаг шиг цэнхэр хивс, цагаан бүтээлэгтэй ширээ, оргилуун дарс бүхий хундага эрийнэ. Хөгжимчид нэрийг нь дуудахад ёслол төгөлдөр цэнхэр хивсэн дээгүүр үзэгчдийн голоор алхлан хувцасаа хэдэнтээ сольж тайз руу гарах аж. Ихэвчлэн тайзны араас гарч ирээд буцаад дэгдээд орчихдог уламжлалт сэтгэлгээ энэ удаа эвдэгдэв.

“Тань руу нүүж явна”, “Мартагдсан дууль”, “Би чамд хайртай”, “Уран хас”, “Хэнтийн өндөр ууланд” ... Танил аялгууд тархи зүрх рүү зүсэн орлоо. Үе үеийн хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүд, дэлгэцнээ монгол ахуйг илтгэх фото зургууд солигдоно. Хорвоод хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нараас өөр хэн ч үгүй юм шиг, тэр хоёр уудам талд хөгжимдөж байгаа мэт ажин түжин мэдрэмжийг төрүүлж байв. Бодол хөвөрсөөр.

Тал шиг уудам сэтгэлтэй монгол зон олон хөгжмийн бүтээлдээ хүний агуу сэтгэлийг дүрсэлдэг ажгуу. Хүн чанар, хайр монгол хөгжмийн зохиолч бүрийн бүтээлээс мэдрэгдэнэ. Хөгжимчин хүн хэдий нэг ч үг хэлэхгүй, илүү хөдөлгөөн хийхгүй хөгжмөө л тоглох авч хүн болгоноос ондоо аялгуу гарна. Ижил нот, ижил зохиомж өгсөн ч өөр л байх болов уу.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин