Секс скандал дүүрэн JUNEJUNE

Монголын нийгэм, тэр дундаа улс төр ёстой халуун тогоо шиг буцалж, даргилсан зуны нэгэн сар ард хоцорч байна. Улс төр үргэлж л дуулиан шуугиантай байдаг ч энэ зуных арай онцгой. Өөрөөр хэлбэл ор хөнжил, эротик секс дуулианаар хачирлагдсан. Хүн төрөлхтний мөн чанар, мөнхийн сэдэв секс учраас сонирхолтой байгаа ч гэж жигтэйхэн. Гол дүрүүд нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин плюс Сарангэрэл, Хүнс хөдөө аж ахуйн экс сайд Х.Баттулга плюс Баатар, Анужин нар. Ингэхэд тэд бүгдээрээ секс скандалын эзэд байх юм.

Хэцүү ч юмаа даа, энэ чинь одоо. Секс, эротик сценгүй кино давсгүй хоолтой адил аа гэж. Нээрээ ч уяхан туяхан бүсгүй ааль, сэрэл мэдрэмж өдөөм сэтгэл догдлуулам тэр л агшингүйгээр кино урлагийг төсөөлөхийн аргагүй. Гэтэл саяхнаас яасан байх нь, нийгэм тэр аяараа horny байх болж. Ядахад бүсгүй хүн ороод ирэхээр улс төрийн амьдралын халж буцалж байгааг ээ.

Шоронгоос гарч ирүүт цэмбийсэн амьтан сууж байхыг хараад эрчүүд “Хөөрхөн л охин байна” гэж Сарангэрэлийг өмгөөлсөн. Зарим нь энэ сэтгүүлч танай найз охидууд ч бас чам шиг хөөрхөн үү гээд асуучихгүй гэж шүүрс алдаж суух юм. Эгээтэй л хоригдож байгаа охидыг очиж эргэх нь ээ, эргэх нь. Сарангэрэл твиттерт үржиж, шинэ аккаунтууд нээгдэхэд тэр эрчүүдийн хуйлран дагаж байгааг. Гэтэл миний дагагч яасан, зургаа солин солин байж нэг юм дагуулж байгаа юм. Сүүлдээ “Намайг дагах гэж байгаа бүх САЙН АХ нарт энэхүү жиргээгээ зориуллаа” гээд байхад хүртэл хүн дагахгүй байгаа юм чинь. Одоо угаасаа сайн ах нэг ч үгүй болсон, бүгд нуугдсан. Харин Сарангэрэлүүд пээдийх цаг.

Г.Сарангэрэл

Ядахад Сарангэрэл дээр Баасанхүү очижтомрох юмаа. Гишүүн хүн чинь одоо 17-той охинд гэлтгүй хаа ч очсон төр юм байгаа биз дээ айн? Баргийн гишүүн хүн чам дээр ирэхгүй дээ гэж балчир охины өмнө амбицлаад бас нэг онигоонд оров. Хөөрхий, эр хүн л болсон хойно нэгнийхээ секс скандалын гол баатрыг харья гэж бодсон юм байгаа биз. /Надтай байж байгаад явсан гэж Сарангэрэл ярьсан. Яах гэж байгаад байсан юм бүү мэд/

Секс скандал гэснээс сард нэг секс од төрдөг боллоо. Эдийн засаг хямрахаар энэ сэдвээр “занималддаг” бололтой юмаа, энэ улсууд. Гараад хийе ажил олдохгүй, ганц залуутай суулаа хэрэглээг нь хангаж чадахгүй, ганц таваг хоол авахаар маргааш гэхэд үнэ нь өссөн байдаг. Энэ байдал бүсгүйчүүдийг байгаа ганц юмаараа бэлтэй эрхмүүдтэй наймаалцахыг уриалах болсон юмуу даа. Хамгийн сүүлд тодорсон од гэвэл “Би Цагаанбаатартай унтаад даруухнаараа л байсан” гэж зиндаархсан Нараа хэмээгдэгч охин болж байна. Түүнийхээрээ сургуулийнхаа сор бандитай унтсан охидууд “гошин шог” гэнэ. Унтахад, явалдахад, биеэ үнэлэхэд хүртэл зиндаа байна аа байна.

Цаашлаад хүнд хүчиндүүлэхэд хүртэл зиндаа байна. П.Энхмөнх хэмээх удам залгасан уяач, “Бентли” захиалдаг бэлтэй залуу бий. Гал голомтоо бадраасан ганган бийлэгжүү хархүү Г.Дэлгэрмаа гэгч хүүхний нүцгэн цээжний зургийг хараад сэтгэлийн жолоо алдарсан юмдаг уу. Ажил хэргээр уулзана гэж ар өврөөрөө битүү шил нь нэвт харагддаг оффист нь очоод дараад авсан юм байх. Хүүхэн хүчиндүүлсэн гэж дэвэн дэлхийгээр нэг зарлаж, ерөнхийлөгчид хүртэл +18 сэдвээр гомдол илгээсэн. Яг яасан ийснийг цагдаа нар тогтоох гэж мачийж байна л даа. Шинжлэх шингэнийг нь шинжлээд хүүхний дотуур хувцас шиншилж суух миний Монголын ядарсан цагдаа гэж. Сонин л байгаа юм даа, энэ хэрэг. Г.Дэлгэрмаагийн талаас бодсон ч дарж авсан гэх П.Энхмөнхийн талаас бодсон ч. Гэхдээ энэ мэдээ сайт дээр аль ч өнцгөөс бичигдсэн их уншилт, сэтгэгдэл авч байгаа нь уншигчид юугаар “цангасан”-ы илрэл вэ?

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин