70-тай өвгөн хуванцар хүүхэлдэй болж хувирах дуртай /video/
АНУ-ын 70 настай Роби этгээд гаж хоббитой. Тэрбээр эмэгтэй хүний биеийн галбирыг ил тодоор харуулсан уян хувцас углан, бас хуванцар баг зүүгээд яг хуванцар хүүхэлдэй болж хувирдаг.
“Энэ багийг зүүхгүй гарахаар хүмүүс шоолоод байдаг юм. Харин баг зүүхээр огт өөр. Зөрж өнгөрч байгаа хүмүүсийн нүүрэнд айдас, түгшүүр илэрдэг. Энэ бол огт өөр мэдрэмж” хэмээн тэтгэврийн өвгөн ярилаа.
Эмэгтэй хүний биеийн галбирыг харуулсан, оёдолгүй ийм хувцсыг “FemSkin” фирм үйлдвэрлэдэг аж. Дэлхий даяар 400 мянган хүн тус фирмийн бүтээгдэхүүнийг худалдан авчээ. Хамгийн сүүлийн загвар 850 долларын үнэтэй гэнэ.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ