Олон улсад хориглосон эм бэлдмэл хилээр нэвтрүүлэхийг завджээ

Өнгөрсөн пүрэв гаригт Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн манай улсын иргэн Д нь олон улсад хэрэглэхийг хориглосон, сэргээшид хамаарах 10 төрлийн 314 эм, бэлдмэл авч явжээ. Улмаар түүнийг шалган нэвтрүүлэх боомт дээрээсхууль хяналтын байгууллагынхан баривчилсан байна.

Түүний хилээр оруулж ирэхийг завдсан эм бэлдмэлүүд нь олон улсад хэрэглэхийг хориглосон байжээ. Учир нь дээрх эм бэлдмэлийг хэрэглэсэн хүний элэг, дотор эрхтэн гэмтэхээс гадна бэлгийн чадавхийг бууруулдаг аж. Сэжигтэн Д өмнө ньнэг бус удаа ийм зүйл борлуулсан байх магадлалтай гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа бөгөөд түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: New.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин