Украин босогчдын талд эзлэгдсэн хоёр хотоо буцааж авчээ
Украины Засгийн газар Оросын салан тусгаарлагчдад эзлэгдсэн Дружковка, Артиомивск хотуудыг хяналтандаа авч, төрийн далбаагаа мандуулжээ. Украины зүүн хэсэгт орших Славянск хотыг Засгийн газар хяналтандаа авахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ хооронд Донецк хотод хэдэн мянган хүн оролцсон жагсаал үргэлжилж байна. Донецк, Луханск хотуудад босогчид хүчээ авч, газар нутагт нь хяналтаа тогтоосоор байгаа билээ. Өнгөрсөн бямба гаригт Донецк хотын шоронг босогчид бүслэхийг завджээ.
Эх сурвалж: 24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ