Хятадууд Монгол хүнийг монголын газар нутгаас хөөж, ална хэмээн сүрдүүлэн, гэрийг нь шатаажээ

Өнөөдөр “Монгол хүн монголынхоо газар нутгаас хөөгдсөн” тухай мэдээлэл фэйсбүүк хуудсаар цацагдаж, Монгол хүн бүрийн дургүйг хүргээд байна. Энэ тухай мэдээллийг Монголоо гэсэн сэтгэлтэй Баагий Батбаяр гэх иргэн өөрийн фэйсбүүкээр дамжуулан олонд хүргэсэн байна.

Тэрээр “2014.07.04-ны 02.15 минутанд манай шөнийн ээлжинд гарч байсан ажилтан манай эгч өрх толгойлсон 3 охинтой эмэгтэй байдаг юм.Гэрийнх нь гаднаас гал тавьчиж шатааж аллаа айгаад байна очоод ирье гээд гуйхаар нь хамт очлоо. Тэгтэл гэртээ унтаж байсан хүмүүсийг монгол гэрийн хойноос 2 модоор гал өгөөд шатааж алхыг оролдож тэгээд яагаад ийм юм болов гэжасуутал саяхнаас манай газрыг булаацалдаад байгаа “ХУЖАА” би танай газрыг худалдаж авсан та нарыг нүүхгүй бол ална гэж нэг хужаа учиргүй заналхийлжээ.Тэр хужаа Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ” ***** ” Бетон зуурмагийн үйлдвэрийн эзэн хужаа юм гэнэ. Та нар хурдан нүү үгүй бол та нарыг газрын хөрстэй чинь тэгшилнэ.Том охиныг нь чам шиг юм 100 төгрөгний ч үнэ хүрэхгүй байж битгий хуц гэж дарамталсан байх юм. Тэгэхээр нь гайхаж айсан өрх толгойлсон эмэгтэй дүүргийн газрын албан дээр очоод ийм юм болоод гээд газрынхаа талаар асуутал ямар нэгэн кадастр хийсэн юм байхгүй гэж, тэгэхээр цагдаа дуудаад бид нарыг ална тална гэж сүрдүүллээ гэж хэлж тэгсэн цагдаа нар очиж өнөөх ” ***** ” бетон зуурмагийн үйлдвэртэй уулзаад явсны шөнө нь ийм хэрэг болжээ.Дээрэлхэнэ дээрэлхэнэ гэхэд нэг муу ХУЖАА, эр хүн байхгүй хэдэн эмэгтэй хүн байдаг юм яасан ч яадаг юм алж байгаад газрын авчихья гэсэн байртай ийм үйлдэл гаргасан байх юм. Ингээд бодохоор монгол хүний амь ийм хямдхан болцон юм уу эсвэл бид нар Хятад улсын газар дээр амьдраад байгаа юм уу гэтэл энэ ХУЖАА хаана хэний газар дээр бизнес эрхлээд хэнийг дээрэлхээд байгаа юм. Энэ чинь МОНГОЛ хүний газар нутаг.

Би энэ зураг болон болсон явдлыг бичдэг нь энэ шөнийн болсон явдлыг хүмүүст мэдүүлье цааш түгээе тэр хятад тэрэнд ажилдаг монгол бичиг үсэг мэддэг хүн байвал миний бичсэн зүйлийг уншаад ахиад ийм үйлдэл гаргаад үзээрэй наад ядарсан эмэгтэйчүүдийг чинь өмөөрж хамгаалах монгол цуст хүмүүс байдаг юм шүү гэсэн сануулгатай энэхүү болсон явдлыг хүргэж байгаа юм та бүхэн аль болох цааш нь түгээгээрэй.” гэсэн байна.

Харин уг бетон зуурмагны үйлдвэрийн нэрийг “Хүннү” гэдэг бөгөөд Сонгино хайрхан дүүрэг хуучин 22-н товчоо толгойт Фрезер Номин агуулах худалдааны хажуу талд байдаг аж.

Чингисийн Монгол гэж цээжээ дэлддэг бид өдгөө өөрсдийн газар нутгаасаа харийн хүмүүсээр хөөлгүүлээд суух юм гэж үү?

Эрхэм ерөнхийлөгч өө, УИХ-ын гишүүд, сайд нараа та нарыг хэн нэгэн гишүүний нууц амрагийн асуудлыг ярьж, өөр нэгнийгээ Хятад мөн, биш хэмээн хэрэлдэж байх араар чинь жинхэнэ хятадууд нь Монгол хүнийг ална хэмээн сүрдүүлж, Монголын минь газар нутаг дээр дураараа дургиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин