Супер маркет шинээр нээгдэхэд 22 жижиг дэлгүүр үүдээ хааж байна
Солонгос улсад нэг ширхэг супермаркет шинээр нээгдэхэд ойр хавийн 22 жижиг хувийн дэлгүүрүүд үүд хаалгаа хааж байгаа судалгааны хариу гарлаа.
Үйлчлүүлэх орчин тухлаг, зөвхөн худалдан авалт хийгээд зогсохгүй өөр олон төрлийн үйлчилгээг нэгэн зэрэг авах боломжтой супермаркетуудыг томоохон компаниуд сүлжээ хэлбэрээр нээдэг ба энэ нь хувийн үйлдвэрлэл эрхлэгч энгийн иргэдийн зах зээлийг булаан авч байгаа зүйл болоод байна.
Томоохон супермаркет нээгдсэнээр бөөнөөр бараа нийлүүлэх худалдаа эрхлэгч 83 компани, жижиг хэмжээний 12 супермаркетууд үйл ажиллагаагаа бүрэн зогсоодог бол ойр хавийн уламжлалт зах дээр ажиллах 15 лангуу хаалгаа барьдаг ажээ.
Байдал ийм байгаа тохиолдолд томоохон супермаркетуудыг олноор нь дахин нэмж байгуулах асуудлыг хэлэлцэхдээ оршин суугчдын саналыг зайлшгүй сонсох хэрэгтэй байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ