Гурван үеэрээ цэргийн албыг амжилттай хаасан 497 гэр бүлд тусгай шагнал хүртээлээ
Хоёр Солонгос улс тусгаарлагдсан цагаас эхлэн гэр бүлийн бүх эрчүүд нь цэргийн албыг зохих журмын дагуу хаасан гэр бүлийнхэнд хүндэтгэлийн тусгай шагнал өгөх журмыг 2004 онос эхлэн Солонгос улс хэрэгжүүлж байгаа билээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2-ын гарын үсэг бүхийндурсгалын бичиг, шагналыг Батлан Хамгаалах яамны сайд гардуулан өгдөг ба энэ жил уг шагналыг 497 гэр бүл хүртлээ.
Шагналыг авахын тулд 1953 оноос эхлэн цэргийн алба хаасан өвөө, түүний эрэгтэй хүүхдүүд болон төрсөн эрэгтэй дүү нар, дүү нарын эрэгтэй хүүхдүүд, одоогоор албаа хаасан байгаа 3 дахь үеийн эрэгтэйчүүд гээд нэг ч хүн цэргийн албанаас ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөөгүй, дүйцүүлэх алба хаагаагүй, хугацаанаасаа өмнө халагдаагүй, алба хааж байхдаа ямар нэгэн асуудалд орж байгаагүй, цэргийн албыг сайн хаасан үзүүлэлттэй байгаа эрэгтэйчүүдтэй гэр бүлд олгодог байна.
Тухайлбал энэ удаагийн цэргийн албыг амжилттай хаасан шилдэг гэр бүлийн шагналыг авч байгаа иргэн Кимийн гэр бүлд гэхэд 3 үеийн 10 эрэгтэй хүн бүртгэгдэж, тэд нийлээд цэргийн албыг 277 сарын турш хаасан байгаа бол Чоннам аймагт оршин суугч Пак өвөөгийн гэр бүлийн 6 эрэгтэй, нийлээд 335 сар цэргийн алба хаасан хэмээн бүртгэгдсэн байна.
Дээрх гэр бүл Батлан Хамгаалах яамнаас зохион байгуулдаг ёслолын ажиллагаанд урилгаар оролцон шагналаа гардан авдаг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ