Монгол улс шатрын 3 дахь эмэгтэй их мастераа удахгүй өлгийдөн авах нь

Манай улсад шатрын их мастер цөөхөн байдаг. Монголын шатарчдын дундаас өнөөг хүртэл Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёрхон эмэгтэй Их мастер төржээ. Одоогоос долоон жилийн өмнө Т.Батчимэг Монголын хоёр дахь эмэгтэй Их мастераар тодорч байсан бол гурав дахь эмэгтэй их мастер цолтонтой болоход бэлэн болжээ. Гурав дахь их мастераар А.Энхтуул их мастер цолны болзол биелүүлсэн байна. Тэрээр Их мастерын гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн тул Монголын гурав дахь эмэгтэй Их мастерын болзол хангажээ. А.Энхтуулын цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулснаар манай улс эмэгтэй гурван их мастертай болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин