Захиалгат аллагын захиалагч, ИТХ-ын гишүүнийг цагдаагийн газарт шилжүүллээ
Арван жил найзалсан баян найзыгаа захиалгаар амь насыг нь хөнөөж, түүнээс зээлээд байсан 500 сая воныхоо өрийг дарсан хэрэг нь илрээд байгаа Сөүл хотын ИТХ-ын гишүүн Ким Хёнг Шигийг өнөөдөр түр саатуулах байрнаас, Сөүл хотын цагдаагийн төв байр руу шилжүүллээ.
Гишүүн Ким нь уг хэрэгт холбоогүй хэмээн мэдүүлж байгаа ч түүнийг аллагыг захиалагч гэдгийг хөдлөшгүй баримтаар нотолж байна хэмээн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан цаашид төрийн дээд албан тушаалд сонгогдон ажиллах нэгний гэр бүлийн байдлыг сайтар шалган үзэх шаардлагатайг дахин нэг санууулсан байна. Гишүүн Кимийн төрсөн ах нь 1997 онд цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа бусад 4 нөхдийн хамт Гольфийн талбайн эзэнг, хүүгийнх нь хамт барьцаалан маш их хэмжээний мөнгө нэхэж байсан гэмт хэрэг үйлдсэн ажээ. Тэрээр энэ хэрэгтээ 5 жилийн ял эдлэн гарч цаашид цагдаагийн байгууллагад ажиллах эрхээ хасуулаад байсан үед төрсөн дүү нь Минжү намаас Сөүл хотын ИТХ-ын гишүүний суудалд өрсөлдөн ялалт байгуулан сонгогдсон явдал болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ