Ээлжийн жолооч өмнө нь осол гарган ял шийтгүүлж байжээ

Энэ сарын 21-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус осолдон зургаан хүн нас барж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Автобусыг тухайн үед ээлжийн жолооч С.Болдбаатар жолоодож явсан бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Хэргийг Налайх дүүргийн буюу Дүүргийн IV тойргийн прокурорын газар хяналт тавьж байсан ч УЕПГаас тогтоосон харьяаллын дагуу Тээврийн прокурорын газарт шилжүүлжээ.

С.Болдбаатарын хувьд “Дайчин сүх” компанид ээлжийн жолоочоор ажилд орохоосоо өмнө “Тэнүүн огоо” ХХК-д автобусны жолооч хийдэг байжээ. Тэрбээр тус компанид 2008 оноос хойш ажиллаж байсан аж. Тус компаниас гарах болсон шалтгаан нь зам тээврийн осол хэрэгт холбогдож, хүний биед гэмтэл учруулснаас болсон гэнэ. Тэрбээр 2014 оны гуравдугаар сарын 8-нд “Тэнүүн огоо” компанийн 45-49 УНБ улсын дугаартай автобусаар үйлчилгээнд явж байхдаа өндөр настай эмэгтэй С-ыг автобусны хаалганы дэргэд унагаж гэмтээсэн хэрэгт холбогдсон байна. Тухайн үед С.Болдбаатар автобусныхаа хаалгыг хаалгүй аажуухан явж байсан аж. Энэ үед хохирогч С буух гэж байгаад чирэгдэн унаж гараа хугалжээ.

Түүнд анхан шатны шүүхээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан жолоо барих эрхийг нь хасахгүйгээр 960 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин