Орон сууцны үнэ буурчээ
Монголд орон сууцны нэг метр квадратын үнэ3000 доллар болтлоо өссөнийг барилгынхан эрэлтийн шок хэмээн тайлбарласаар ирсэн. 2009 оноос эхлэн Монголын Засгийн газар зөвхөн эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлсний улмаас ихэнх хүмүүс орон сууцны үнэ үлээсэн шаар шиг томорч,төрөөс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг зөвхөн барилгынхан л халаасалдаг байлаа.
Таван жилийн хугацаанд Монголын төрөөс40 мянган айлын орон сууц, 4000 айлын төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөр, зуун мянган айлын орон сууц, зургаан хувийн зээл зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч харамсалтайньбага, дунд орлоготой иргэдийг байртай болгох нь битгий хэл харин чүнийг нь өсгөж орхисон.
Ердөө л энэ оны эхний хоёр сард орон сууцны үнэ 39 хувийн өсөлттэй гарч байсан.Эрэлтээс болж үнэ өслөө гэдэг тайлбараа ч барилгынхан мартаагүй.Харин статистик мэдээнээс харахад,өнгөрсөн жилүүдэдэрчимтэй өсч байсан орон сууцны үнэ сүүлийн хоёр сар дараалан буурсан үзүүлэлттэй гарсан байна. Барилгын салбарын судалгааны байгууллагуудын гаргасан үнэлгээгээр гуравдугаар сард хамгийн өндөр буюу дунджаар 2.5 саяд хүрээд байсан нэг метр квадрат орон сууцны үнэ зургадугаар сарын байдлаар 2.2 сая болж буурсан байна.
Тухайлбал, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд орон сууцны нэг метр квадратын үнэ гуравдугаар сард дунджаар 2.2 сая байсан бол энэ сард 2 сая, Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцууд дунджаар 1.8 сая байсан ба одоо 1.6 сая болтлоо буурчээ. Цаашдаа чорон сууцны үнэ буурна, Үүнд “Буянт-Ухаа1” хороолол чамгүй нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Ирэх жил дахиад 2000 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд ингэснээр барилгын салбарт үүссэн үнийг хөөс хагарч, бодитүнэ дээр буух болов уу гэсэн хүлээлт бий боллоо. Нөгөөтэйгүүр орон сууцны зээл олгох асуудал хумигдсан, найман хувийн зээл зогсонги байдалд орсон нь тэнгэрт хадсанорон сууцны үнийг бууруулахадбагагүй нөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнд үлдэхийн тулд барилгынхан байрныхаа үнийг хямдруулахаас гадна чанарт анхаарал тавихаас өөр аргагүй болж байгаа юм. Ямар ч байсан байрныхаа үнийг хямдруулж эхэлсэн барилгынханд баяр хүргэе.
Б.Мөсөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ