Дуучин Д.Болдын сэтгэлийг хөдөлгөсөн япон бүсгүй

Юм үзэж нүд тайлсан, жинхэнэ оддын зиндаанд амьдардаг гэх дуучин Д.Болдын сэтгэлийг нэгэн япон бүсгүй маш их хөдөлгөжээ.

Тодруулбал япон бүсгүй өөрийн гараар хийсэн хувцсаа Б.Болдод илгээж, түүнд амжилт хүссэн нь дуучин залууг ийнхүү догдлуулсан аж.

Энэ талаар Д.Болд өөрийн цахим хуудаснаа “Япон улсын хувцасны дизайнер Chizuko Yahagi гэдэг хүн надад бэлэг явуулжээ.Энэ хүн Японд өөрийн улсын үндэсний хувцас болох кимоно хийдэг материалаар орчин үеийн хувцас хийж, дэлхийн зах зээл дээр гаргаж улсынхаа үндэсний брэндээ сурталчлахын төлөө явж байгаа хүн юм байна. Миний хийж бүтээх гэж зорьж байгаа үндэсний урлагаа орчин үеийн хөгжимтэй хослуулсан Монгол Поп урсгалыг дэмжиж байгаагаа илэрхийлээд миний ажилд амжилт хүсч, кимоно хийдэг материалаар хийсэн энэхүү хувцсыг өглөө. Алс холын Япон улсын нэгэн миний зорьж байгаа ажлыг ойлгон сэтгэлээсээ дэмжиж байгаад миний сэтгэл их хөдөллөө. Түүний ажилд томоос том амжилт хүсье. Монгол Поп хэзээ нэг цагт дэлхийд цуурайтах болтугай!!!!!” хэмээн бичжээ.

www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин