Царайлаг залуу нүүрэндээ хүүхдийн тос шахаад эрэмдэг болжээ
Мексикийн Нуэво-Ларедо хотын Хьюго Хернандез Гарси сүүлийн 17 жил ийм эрэмдэг нүүртэй амьдарч байна.
Тэрбээр залуудаа царайлаг эр явсан бөгөөд улам даварч, төгс гоё нүүр царайтай болохыг хүсчээ. Гарси 1997 онд хүүхдийн тосыг нүүрэндээ хэд дараалан тарьсан гэнэ.
Залуу эр тухайн үед тэр хүүхдийн тосыг залуужуулагч коллаген шиг үйлчилгээтэй гэж бодсон байна. Гэвч тэр аймшигтай алдаа хийжээ. Улмаар тосны нөлөөгөөр түүний нүүр ийм болсон бөгөөд хичнээн харамсаад ч ямар ч эмчилгээ аваагүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ