Супермен Г.Буяндорж

“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийн хэрэг шүүхэд шилжлээ гэх мэдээ дахин чих дэлслээ. Олон жил бид энэ үгийг сонссон. Гэвч “Ноёд”-ын Г.Буяндорж гэдэг чинь “Гулиа” Лувсанбалдан, “Дарваан” Цогоо, “Казиногийн” Байгаль гэдэгтэй адил хий хоосон нэр юм билээ. Цаана нь хөрөнгө мөнгө, бизнес гэж байхгүй.

Зүгээр л агаарын нэр яваад байдгийг хууль шүүхийнхнээс авхуулаад бүгдэд тодорхой болжээ. “Ноёд” групп гэсэн аж ахуйн нэгж улсын бүртгэлд байхгүй. Эсвэл компанийн тухай хуулиар бүлэг компани ч юмуу, олон охин компани үүсгэсэн зүйл байхгүй. Энэ нэрийн доор дандаа л залилан, луйврын маргаанууд өрнөж байсан. Г.Буяндорж олон жилийн турш “Ноёд” групп гэх нэрээс гадна дуучин, бөх хоёрын цаана үнэн нүүр царайгаа нууж иржээ.

Саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр“Ноёд” групп гэсэн автортаймэдэгдэл гараад байгаа юм. Тэрхүү мэдэгдэлд Монгол улсад хор хохирол учруулаагүй "нэрт бизнесмен" Г.Буяндоржийг хууль хяналтынхан авлига аваад шоронд хорин эд хөрөнгийг нь булаан хэлмэгдүүлж байна гэсэн утгатай. Гэтэл Г.Буяндорж өөрөө хохирогч биш яллагдагч болчихоод явж байгаа юм. Ямар хэрэгт энэ хүн оролцоод ял сонсох дээрээ тулчихаад байгааг товч сонирхъё.

Шүүхэд яллагдагчаар татагдаад буй Г.Буяндорж БНХАУ-ын Тяньжин хотын "Тайшин" худалдааны экспорт, импортын компанид төмрийн хүдрийн баяжмал авч өгнө гээд 1.2 сая ам.доллар зальдчихсан. Битүүхэндээ мань эрийн “Би монголчуудыг биш хятадуудыг зальдсан яадгийм” гэсэн омогшиляваад байгаа юм цаана нь.

Түүний энэ залилангийн хэрэг Монгол Улсын нэр хүндэд асар их хохирол учруулчихсан шүү дээ. Монголын бизнесменүүд хулхи, мөнгө аваад хашаа тойроод зугтчих улс гэсэн ойлголтыг дэлхий нийтэд цацчихлаа. Хийрхсэн, омогорхсон, үндэсхэрэг үзэлтэй гэж цээжээ дэлдэх залуусын сэтэхүй дээр тоглох гэсэн үнэгэн заль юм уу даа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр хятадуудын 1,2 сая ам доллар хийлгэчихээд эзгүй хойгуур нь"Скай Тауэр Энх Буян" гэсэн компанийн дансаар авчихсан. Одоо энэ компанийнх нь захирал гэх залуу Г.Буяндоржийн хөлд чирэгдээд ял сонсох дээрээ тулчихсан. Үнэндээ бол Г.Буяндорж “Танай компанийн данс руу мөнгөхийгээд авчихья” гэсэн юм билээ. Үүнээс гадна хамтрагчхятадуудынхаа итгэлийг эвдэнгарын үсгийг хуурамчаар зураад зогсохгүй бас шүүх дээр чирээд очсон байх юм.

Залилан мэхлэх үйл ажиллагаагаа өөрөө санаачлахдаа бусдын гараар могой бариулахдаа гаргуун нэгэн аж. Хятадуудыг залилсан хэрэгт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал хүртэл ороогдох дөхсөн юм билээ. Ингээд түүнд холбогдох хэргийн цаад хор хохирол нь Монгол Улсын эдийн засагт гээд л томроод явчихна.

"Өнөөх" мэдэгдэлд “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтэд зальдуулчихлаа гэсэн байдаг. 1999 оноос хойш тогтмол залилан мэхлэх асуудалд орооцолдсон, асар их туршлагатай Г.Буяндоржийг өрх толгойлсон нэг бизнесмен эмэгтэй зальдлаа юу. Зальтан нь С.Билэгт биш Д.Буяндорж юмаа гэж цагдаа, прокурур нь яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлчихээд байна. С.Билэгт гэдэг эмэгтэйг санхүүгийн чадавхитай, хөрөнгөтэй гэдгийг Г.Буяндорж эртнээс мэдсэн байгаа юм.

Ойртож танилцаад “Хөрөнгө мөнгөний гачаалаас болоод дуусгаж чадалгүй орхисон барилгын суурь байна. Түүнийг худалдан аваач” гэсэн санал тавьсан байдаг. Тэгэхдээ үнэн сэтгэлээсээ худалдаа хийх бусС.Билэгт гэдэг эмэгтэйгээс мөнгө салгаж, хаалга үүдийг нь хэмхчих гэсэн өр зээлтнүүдийнхээ амыг түр хаах гэсэн богино тактик боловсруулсан бололтой юм билээ.

Нэг их удалгүй Г.Буяндорж гуйж байгаад540 сая төгрөг аван“Сэлэнгэ 888” төслөө зарсан байдаг. С.Билэгт “Сэлэнгэ 888” төслийг хэрэгжүүлэхийн тулд “Ноёд контракшн” компанийг авахаас аргагүй байдалд хүрсэн. Төслийн бүх бичиг баримт“Ноёд контсракшн” компанийн нэр дээр байсан хэрэг.

Ингээд С.Билэгт гэдэг эмэгтэй худалдаад авчихсан барилгынхаа ажилд ханцуй шамлан орж дөрвөн давхар карказыг 13 давхар орон сууц болгон босгоод иржээ. Гэтэл нэг өдөр Г.Буяндорж баахан хар хувцастай хүмүүс дагуулан ирээд “Компаниа буцааж авна” гэсэн аж. Эмэгтэй хүнийг хар хувцастай, биеэрхүү залуусаас айна гэж бодсон бололтой. С.Билэгт худалдаад авсан төслөө өдий зэрэгт хүргэчихээд булаалгахыг хүссэнгүй.Ер нь хэн ч хүсэхгүй. Цагдаа дуудангуут Г.Буяндорж тэргүүтэй нөхөд зугтаачихсан байдаг. Төд удалгүй Г.Буяндорж Сэлэнгэ аймгийн шүүхээс “Ноёд консракшн” компанийг буцаан авах шүүгчийн захирамж гаргуулаад иржээ. “Энэ юун захирамж бэ” гэтэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын шүүгч Л.Энхтайван, Б.Хэрлэн нараар гаргуулсан байдаг.Гэтэл энэ захирамж нь хуурамч бичиг баримт дээр үндэслэсэн хөнгөн хуумгай "операци" байсан нь илэрч хоёр шүүгч Г.Буяндоржийн бусдын эд хөрөнгийг булаах гэсэн оролдлогын "хань хамсаатан" болоод яллагдагчаар татагдчихсан сууж байна. Дээр нь "Ноёд констракшн" ХХК-г булаахын тулд бас нэг нотариатчийг хөлдөө чирсэн байна. Товчхондоо бол Г.Буяндоржийн эхлээд мөнгийг нь, дараа нь барилгыг нь булаах гэсэн төлөвлөгөө нуран унажээ. Ер нь Г.Буяндорж сая л цагдаад очиж байгаа юм биш. “Олон хавар нэгэндээ” гэдэг л энэ. 1999 оноос хойш хэдэн зуун удаа шүүх цагдаагийн үүд татсан нэгэн гэдгийг хүмүүс мэднэ. Зөвхөн иргэн Н.Эрдэнэбаатартай л гэхэд 27 удаа шүүх хуралд орсон байдаг. Өршөөлийн хуульд хоёр удаа хамрагдсан, хэрэгсэхгүй болсон гэх хэргүүдийн түүх ч бий. Энэ биеэрээ эрдэм гэдэг шиг буй биеэрээ зальдагч болчихсон гэлтэй.Г.Буяндоржийн нэр дээр ямар ч аж ахуйн нэгж, орон сууц, машин тэрэг байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхныг хашрааж байгаа “сайн эр”. Байсан бүхнийг нь шийдвэр гүйцэтгэгч нар хураагаад авчихсан. Яг үнэндээ одоо бол бусдын нэр дээр ч түүний гэх хөрөнгө байхгүй гэдэг нь "40 сая төгрөгөөр машинаа ломбардсан" байдлаас тодорхой харагддаг. Гэхдээ л энэ хүн уснаас хуурай гарахдаа “Супермен” гэхэд болно. Мөн ч олон айлын амьдралыг сүйд хийж, олон хүнийг шоронгийн хаалга татуулжээ. Ганцхан жишээ хэлье. Г.Буяндорж татвар төлж явсангүй, ганц удаа л аж ахуй нэгж толгойлсон нь архины үйлдвэр. “Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хүүхэд архины үйлдвэр байгуулсан биз” гэж бодож болохгүй.Өөрөө байгуулаагүй юм билээ. “Да Мон Трейд” компанийн захирал Н.Эрдэнэбаатар гэдэг хүнээс (Хоёулаа нэг айлын хүргэчүүл байсан түүхтэй) 2004 онд 570 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо хүртэл мөнгө төгрөгийг нь төлөөгүй хэрнээ даян аварга А.Сүхбатад зарчихсан байдаг. Г.Буяндорж энэ компанийг ажилууллах гэж мунгинах явцдаа хуурамч шошго хэрэглэсэн, татвараас нуугдсан, цагдаагийн ажилтанд авлиага өгсөн хэргээр баригдсан ч шүүх түүнийг яаж ч чадалгүй алдсан. “Цантын цагаан ууланд цантаа нь үгүй Торой банди, Цахар найман хошуунд баригдаа нь үгүй Торой банди” гэдэг шиг шинэ цагийн шилийн сайн эр хэмээн өөрийгөө дөвийлгөх нь холгүй байгаа Г.Буяндорж залилан мэхлэхдээ бол яах аргагүй супермен юм. Одоо мань супермен арав орчим хэргээр ял сонсоод шүүхийн шатандаа ирчихээд байгаа мөртлөө гэм зэмгүй мэт мэдэгдэл хийж, өөрийн хийсэн хэргийг өмгөөлсөн мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллээр хайр гамгүй цацуулж байна.Шүүхийг Буяндорж ялдаг болохоос, шүүх түүнийг яаж ч чадахгүй гэсэн логик түүний үйлдлийн цаана яваад байх шиг. Түүний үйлдсэн ч цагаадсан, өршөөгдсөн хэргийн талаар эргэн өгүүлнэ. Зах зухаас нь дурьдахад л ийм байна. Г.Буяндорж сүм дуганаар эргэл мөргөл их хийдэг ч гэлээ зам мөр бүхэн нь тодоос тод хар зураас үлдээдэг нь хачирхалтай. Тэр замаар алхсанаа дараа өгүүлье.У.Болдzone.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин