Гана улс гурван сая доллартай онгоц илгээжээ
Ганын хар оддоос бүрдсэн хөлбөмбөгийн баг нутгаасаа ирэх онгоцыг хүлээж байна. Тэр онгоц Бразилд болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатнаас шалгарч гарсан тохиолдолд өгнө гэж амалсан гурван сая долларыг тээвэрлэж байгаа юм. Багийн дасгалжуулагч Жэймс Квеси Аппиахын мэдээлж буйгаар өнөө шөнө болох Португалийн эсрэг тоглолтод хамаг анхаарлаа хандуулж буй аж.
Хэрэв ялвал багийн гишүүд нь гурван сая доллартай болох юм. Ганын Хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч Санни Даарагийн мэдээлж буйгаар Африкаас хөөрсөн онгоц Бразилд газардсан эсэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч жон Драмани Махама багийнхантай холбоо барьж мөнгийг бэлнээр олгохыг батлан мэдэгдсэн байна. Учир нь Ганын багийн тоглогчдын ихэнхид нь банкны данс байдаггүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ