Хүүгээ машиндаа түгжиж мартаад аминд нь хүрчээ

Аав нь бяцхан хүүгээ халуун нартай өдөр машиндаа олон цагаар орхиж явснаар хүүгийнхээ аминд хүрсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Хүүгийн аав Жастин Росс Харрисийг цагдаагийнхан хүүхэдтэй зүй бус харилцаж, амь насыг нь хөнөөсөн хэмээн шалгаж байгаа аж.

Тэр өдөр Харрис түргэн хоолны газар өглөөний цайгаа уусны дараа ой 10 сартай бяцхан хүүгээ хамгаалалттай арын сандал дээр суулгаж ажил руугаа явжээ. Түргэн хоолны газраас ажлынхаа үүдэнд ирээд дотогш орохдоо Харрис хүүгээ арын суудалд байгааг таг мартчихжээ.Жоржиа мужид зуны ид халуунд өдөртөө дунджаар +30 хэмийн халуун шатдаг. Бяцхан хүү эцгийгээ ажлаа тарах хүртэл машинд, халуун наран дор, хүлээстэй сандал суусаар байж...

Харрис өдрийн хоолны үеэр ажлаасаа гарч машиндаа ямар нэг зүйл оруулж тавьсан боловч мөн л хүүгээ анзаараагүй байна. Улмаар оройн 16 цагийн орчимд ажлаа тараад машиндаа суухдаа л хүүгээ гэнэт олж харжээ. Удалгүй Харрис хүүхдээ тэвэрсээр тусламж эрэн хажуугийн дэлгүүр рүү сандран гүйж орсон гэнэ. Тухайн өдөр +31 хэмийн халуун шатаж байсан бөгөөд бяцхан хүү ойролцоогоор долоон цагийн турш битүү машинд байсан тул эмнэлгийн тэрэг ирэхэд аль хэдийнэ амьсгал хураачихсан байжээ.

Дэлгүүрт байсан гэрчийн мэдүүлснээр Харрис маш их сандарсан байдалтай орж ирээд хүүгээ газар хэвтүүлэн хиймэл амьсгаа хийж, сэрээхээр оролдсон байна. Харамсалтай нь хүү огт хөдлөхгүй байжээ. Мөн Харрис дэлгүүрт орж ирсэн цагаасаа эхлэн “Би юу хийчихвээ, би юу хийчихвээ” хэмээн орилсоор байсныг мэдүүлэгтээ дурьджээ.

Бяцхан хүүг энэ бямба гаригт оршуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин