Бусдынхаа амь насыг хөнөөсөн цэргийг эцэг, эхтэй нь уулзуулжээ

Цэргийн алба хааж байхдаа бусад 5 цэргээ буудан амь насыг нь хөнөөж, 6 цэргийг шархдуулсан цэрэг Лим, Кангванду аймаг дах Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байна.

Тэрээр амиа хорлохыг завдан өөрийнхөө цээжин тус газраа буудан 4 дэх хоногтоо эмчлүүлж байгаа ба түүний биеийн байдал маш сайн байгаа ажээ. Өдөрт 2 удаа , 30 минутаар аав, ээжтэй нь уулзуулж байгаа бөгөөд тэрээр түүний оронд байсан өөр хэн нэгэн ч энэхүү хэргийг үйлдэн өшөөгөө авах байсан хэмээн хэлж байгаа ажээ.

Халагдахаасаа ердөө 3 сарын өмнө дээрх хэргийг үйлдээд байгаа Им цэргийг тийм байдалд хүргэсэнхариуцлагыг Солонгос улсын Батлан Хамгаалах яамнаас түүний аав нэхэж, хүүгийнхээамиа хорлохыг завдахаасаа өмнө уйлан бичсэн гэрээслэлийг баримт болгон нийтэд үзүүлэхийг шаардсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин