Болдынх бүү хэл Богдынх байсан ч авахгүй

Өнөөдрийн цахим ертөнцөд “"Камертон" хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын 9911-тэй дугаарт фенүүд нь үнэ хаяж эхэлсэн байна. Учир нь хамтран ажиллах гэрээний шаардлагаар утасны дугаараа сольсон дуучин Болдын 9911-тэй дугаарыг чамгүй өндөр үнээр авсанзалууд фенүүд нь энэхүү саналаа тавьсаар байгаа тул хэн өндөр үнийн санал хэлсэнд нь дуучин Д.Болдын 9911-тэй алтан дугаарыг өгөхөөр шийдсэн байна. Юутай ч Монголын хийморьлогзалуу, төр соёрхсон дуучны барьж байсан "Алтан дугаар" буюу 9911-АВАА хэн гээч одтой, хийморьтой, бэлтэй залуугийн атганд очиж, ажил албыг нь залгуулах болоо” гэх мэдээлэл цацагдаж байна.Үнэн хэрэгтээ шулаачин гэгдэх Мобикомын дугаар, тэгээд төлбөр өндөртэй 9911-тэй дугаар шүү дээ. Нөгөө талаар тэр Д.Болдыг төр соёрхоно уу байна уу хэнд хамаатай юм. Юутай ч Төрийн соёрхолт дуучинд мөнхөрч үлдэх уран бүтээл лав үгүй гэдэгтэй урлагийн хүрээнийнхэн санал нийлдэг юм билээ. Хийморьлог болохоор л төр соёрхоод байдаг ч юм биш. Хийсэн бүтээсэн зүйлтэй, авьяастай хүмүүсийг Төрөөс шагнадаг юм л даа.
Харин тэр олимп дэлхийн аваргууд нэг удаа алт мөнгөн дугаараа дуудлага худалдаанд оруулахад авах сонирхол хэнд ч төрж байсан байх. Яагаад гэхээр тэд чинь дэлхийн хүчтнүүдтэй гар зөрүүлж, Монгол Улсын нэрийг дэлхий нийтэд таниулж өгсөн авьяастай хүчтэй хөлсөө урсгаж үзсэн хүмүүс. Тэднийг монголчууд бүү хэл дэлхий нийт ч танина. Тэгэхээр ёстой л дээр шал дэмий дурдсан “Монголын хийморьлогзалуу, төр соёрхсон дуучны барьж байсан” гэдэг шиг тамирчдын хувьд бол ёстой л хийморь дэвэлзсэн залуус гэдэгтэй хэн маргах билээ. Түүнээс биш Д.Болдыг ийн нэрлээд пиар цацуулаад байх нь утгагүй л дээ.
Монголын попын ертөнцөд хувь нэмэр оруулсан зүйл юу байна вэ. Өнөөдөр хэний дууг ард түмэн хошуурч сонсож байна вэ гээд хөндөх юм бол Д.Болд дэндүү жижигэрч харагдана. Ёстой хэн ч биш. Тэгэхээр бидний хувьд шулаачин Мобикомын, тэр тусмаа 9911-тэй, тэгээд Болдын дугаарыг авахгүй л дээ. Ёстой Болдынх бүү хэл Богдынх байсан ч авахгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин