Фортууны цэргүүдийг шалгаж эхэллээ
Эдийн засгийн хөгжлийн сайд Фортуна Н.Батбаярын албат болон найз болох эрхмүүдийг шалгаж эхлэх тухай яриа нэлээд эртнээс гарсан билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн “Гудамж” төслийн захирал Б.Батболд, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Өчигдөр үд гэхэд Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүрэн зогсоож, шалгалт хийн, хэнийг ч гадагш, дотогш нэвтрүүлэхгүй байсан бол Б.Батболдыг мөн 11 цагийн үед шалгахаар АТГ-ынхан иржээ.
Тэдний гэм буруутай нь нотлогдвол Н.Батбаяр сайдыг ч мөн шалгаж таарах бөгөөд улс төрийн хариуцлага хүлээлгэж огцруулах нь тодорхой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ