Эмчээс зугтах гэж заль гаргажээ
Францын Баньолд 12 настай хүү шүдний эмчид үзүүлэхээс зугтахын тулд өөрийгөө хулгайлагдсан гэх худал мэдээллийг цагдаагийнханд өгчээ. Бяцхан франц эр энэхүү хэрэг явдлыг мөрдөж эхэлснээс хойш сарын дараа худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Тавдугаар сарын 21-нд цагдаа нар түүнийг асран хамгаалах хүнгүйгээр гудамжинд явж байхад нь олжээ.
Тэр хүү өөрийг нь хүн хулгайлж, машинд суулгасан боловч оргож чадсан гэж мэдүүлсэн байна. Үүнээс гадна тэрбээр өөрийг нь хулгайлсан этгээдийн ам зураг болон болсон үйл явдлыг нэгбүрчлэн цагдаа нарт өгүүлжээ. Тиймээс цагдаа нар хүүхэд хулгайлахыг санаархсан этгээдийн эрэлд гарч, ам зургийг нь гаргаж эрэн сурвалжлах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Гэвч мөрдөн байцаах ажиллагааны явцад тэр хүүг худал ярьсныг тогтоосон бөгөөд дахин байцаалт авахад шүдний эмчид очихгүйн тулд ийнхүү худал ярьсан гэдгээ өчжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ