Нандин эрхтнийг нь богиносгосон эмч нараас 150 мянган доллар нэхлээ
Канадын нэгэн эр Пьер Ле-Гардерын эмнэлгийн эмч нарыг өөрийг нь бэлгийн сулралтай болгон, амьдралыг нь үрэн таран хийсэнхэмээн буруутгаж 150 мянган доллар нэхэмжлэн шүүхэд өгчээ.
Мань эрийн амьдрал 2011 оноос эхлэн өөрчлөгдөж сексийн дараагаар хүчтэй өвддөг болсон байна гэж Canada Journal мэдээлжээ.
Канад эр Пьер Ле-Гардерийн эмнэлэгт хандахад эмч нар хальт мөлтхөн үзээд онц юм болоогүй байна хэмээн гэрт нь буцаасан гэнэ. Гэтэл гурван сар өнгөрөөд л дахин үзүүлэхэд бэлэг эрхтний гэмтэлтэй гээд мэс засал хийсэн чинь эрхтнийг нь 2,54 см-ээр богиносгочихож.
Мэс заслын дараа эдгэрэхийг хүлээж хоёр жил хэртэй болсны эцэст өнөөх эр эхнэртэйгээ секс хийх гэтэл бүтэлтэй юм болсонгүй, харин ч эхнэр нь уурлан салж оджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ