Ерөнхий сайд “Нойргүй хонуулсан 6 нотыг захиалжээ”
Сүүлийн үед муу л юм бол Н.Алтанхуяг гэж ярьсаар МАН олонд түүний Засгийн газрыг дэндүү арчаагүй мэтээр харагдуулах гэж бүх бололцоогоороо мэрийж байна.
Өнгөрсөн хаврын янз бүрийн шуугиантай сар, өдрүүд нэг л мэдэхэд наадам дөхүүлж, үүнийг далимдуулж Ц.Нямдорж тэргүүтнүүд Газрын тосны хуулийг зүтгүүлж, Б.Гарамгайбаатар Газрын тухай хуулиас болж нэр хүнд нь унасаар улс төр өндөрлөх гэж байна.
Энэ их ачааллаа тайлах үүднээс эрхэм Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэлэг санаа гаргаж, өнгөрсөн 5 сарын эхээр олонд хүртээл болсон “Нойргүй хонуулсан 6 нот” нэртэй Монголын рок поп 6 гавьяатын хамтарсан тоглолтыг дахин олны хүсэлтээр гэж зарлуулан захиалсан гэнэ.
Энэ мэргэн санаагаа тэрбээр Засгийн газрын сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгон өгч, эрхэм амьд домог болсон хөгжмийн зохиолч, продюсерүүдтэй уулзаж, 800 төрийн албан хаагчид болох УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгийн газрынхан гээд бүхий л томчуудад тэрхүү гайхалтай концертыг дахин үзэх завшаан олджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ