Иракт АНУ цэргээ илгээхгүй
Иракийн нутагт арми болон террористуудын хооронд ширүүн тулалдаан намжихгүй байгаа юм. “Аль-Каида” бүлэглэлтэй нягт холбоотой “Иракийн лалын улсын” дайчдын хүч тус орны ерөнхий сайд Нури аль-Маликигийн бодлогод дургүйцсэн иракийн армийн хуучин цэргийн албан хаагчдаар хүч сэлбэжээ.Иракийн умард нутгийн нэлээд хэсэг засгийн газрын эсрэг хүчний хяналтад шилжээд байна.
АНУ Иракийн аюулаас хамгаалах хүчнийг бэхжүүлэхийн тулд тус оронд цөөн тооны цэргийн зөвлөх, тодруулвал ойролцоогоор 300 зөвлөх илгээж болох юм гэж ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.Ингэхдээ тэр цэрэг оруулах төлөвлөгөөгүй байгаагаа дурдсанбайна.
Гэвч тэр Иракийнзасгийн газрыг эсэргүүцэгчдэд цохилт өгч болохыг үгүйсгээгүй ажээ. Үүнээс гадна,“АНУ Иракт тогтвортой байдлыг хангах үүднээс дипломат бодлогын дэмжлэг үзүүлнэ” гэж тэр хэлсэн байна. Тухайлбал төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ойрын үед энэ бүс нутаг руу явна гэж Обама дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ