Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрөөр сээтгэнэдэг
Америкийн Канзасын их сургуулийн судлаачдын баталж байгаагаар эмэгтэйчүүд хайр сэтгэлийн тал дээр гайхалтай мэдрэмжгүй хүмүүс гэнэ. Судлаачдын тогтоосноор эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь эр хүн өөрийг нь сонирхон “сээтэн хаяж” байгааг ерөөсөө анзаардаггүй мэддэгүй аж. Харин үлдэх нь хувь энэ тал дээр маш ажигч гярхай гэнэ. Тэгвэл эрчүүд энэ тал дээр хамаагүй өндөр үзүүлэлт үзүүлж. Эрчүүдийн бараг 40 хувь өөрт нь эмэгтэй хүн “хандраад” байгааг шууд л ажиглаж мэдэрдэг. Гэхдээ энэ нь эр эм хүмүүс өөр өөрөөр сээтэн хаядагтай холбоотой аж. Эмэгтэй хүн шууд ил цагаан сээтэгнэдэг тул ойлгоход амар бол эрчүүд далд нууцлаг аргаар “ажилладаг” тул эмэгтэй хүн тэр бүрийд анзаарч мэддэггүй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ