Селена Гомесийн хөршүүд цагдаа дуудав

Дуучин Жастин Бибер түүнийг муу үйлд сургасан бололтой. Нэрт дуучин Селена Гомес гэртээ ихээхэн чимээ шуугиан дэгдээж, шоудсан тул хөршүүд нь тэсэлгүй цагдаа нарыг дууджээ. Түүний хөршүүд хөгжим дэндүү чанга дуугарч байсан учраас байшингийнх нь цонх чичирч байсан хэмээв. Харин цагдаа нар үдэшлэг цомхон хэмжээнд зохиогдсон гэдгийг онцлов.

Ямар ч байсан Селена бүсгүй интернэтэд тэрхүү үдэшлэг дээр хийгдсэн гэрэл зургуудаа тавьсан байна. Хар, цагаан зурган дээр Гомесын найз нар цагаан өнгийн төгөлдөр хуур тойрч зогссон нь харагдана. Дор нь тэрбээр “Амьд хөгжим, лааны гэрэл. Сайхан хүмүүстэй үдшийг сайхан өнгөрүүлэхээс илүү гоё юм гэж юу байх вэ дээ” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин