Пүүзний ломбард нээгдэв

Нью-Йорк хотод нэгэн хөвгүүн дэлхийн анхны пүүзний ломбардыг нээжээ. Тэнд хүүхэд, залуучууд очоод өндөр үнэтэй пүүзээ тайлж тавиад бэлэн мөнгөтэй гарч одно. Харлем дүүрэгт амьдардаг 16 настай Чейз Рид хүү энэ барьцаалан зээлдүүлэх газраа зөвхөн цөөхөн тоогоор үйлдвэрлэгддэг өндөр үнэтэй пүүзнүүдийг хүлээж авах юм.

Хөвгүүн ааваасаа 50 доллар зээлж авахын тулд үнэтэй пүүзээ оронд нь тавихыг санал болгож байжээ. Аав нь ч гайхаад “Яагаад болохгүй гэж?” хэмээн бодсон аж. Ийнхүү бизнес сэтгэлгээтэй аав, хүү хоёр ломбард бүхий дэлгүүр нээхээр шийджээ.
Үүний тулд Чейз хүү өөрийн 200 хос пүүзийг худалдахад хүрсэн байна. Түүнийг сургуульдаа явсан хойгуур дэлгүүрт нь аав нь суудаг гэнэ. Харин хүү хичээлийн дараа болон амралтын өдрүүдээр ээлжинд гардаг аж. Хэрэв таны гутал элдэв үнэр ханхлуулж, шивэртээгүй бол ямар ч асуудалгүй тавигдана. Шалгалтыг давж гараагүй пүүзний эзэн мөнгө авахгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ