Дорнодын дарга нарын “Ким” маягийн уран бүтээл
Хойд Солонгосд аугаа удирдагч Кимын дүр төрх урлагийн бүх салбарт нь ноёрхсон байдаг. Аварга том хөшөө, баримал уран зураг, утга зохиол тэр чигээрээаугаа удирдагчийг магтан дуулж байдаг. Тэгвэл Дорнод аймгийн ЗДТГ-д ийм нэгэн зураг байдаг нь Хойд Солонгосын монгол маягийн хувилбар аж. Энэ “урлагийн бүтээлд” үе үеийн Засаг дарга, УИХ-д сонгогдсон гишүүд, аймгийн газар агентлагийн дарга нар гээд ерөөсөө Дорнодын дарга даамал сэтэртэн бүгд багтжээ.Жирийн иргэн хүнийг энэ зургаас томруулдаг шил бариадхайсан ч олохгүй. Зургийн голд дарга нар ард иргэдийнхээ төлөө хэрхэн зүтгэн хуралдаж байгааг дүрсэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ