УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг заналхийлсэн Ганзоригт эрүүгийн хэрэг үүсгэж, хорьжээ
{!!!right!!!}УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Тэрбээр хэлэхдээ "Миний нэр хүндэд халдсан, амь насанд нь заналхийлсэн дарамт шахалт ирж байна, Газрын тухай хуультай холбоотойгоор миний утсанд "ална, амь насыг нь хөнөөнө" гэх мессежүүд их ирж байгаа хэмээн мэдээлсэн. Энэхүү хурлын үеэр тэрбээр өөрийг нь заналхийлсэн "96661447" гэсэн дугаарыг нийтэд ил болгосон билээ. Манай сайт гишүүний хийсэн мэдээллийн мөрөөр дээрх утасны эзэнтэй холбогдож, авсан тодруулгыг ЭНД дарж уншина уу.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдалд заналхийлж, нийгэмд эмх замбараагүй байдлыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн н.Ганзоригийг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 177 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг зүйл ангид "Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг аж.
Уг хэргийг харъяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газар шалгаж байгаа гэнэ. Сэжигтэн Ганзориг нь хэн болох, хэний захиалга даалгарваар бусдыг зандалчилсан болон хэргийн явцын талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.
М.Нандин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ