2014 онд 34 рашаан, сувилал даатгалаар хөнгөлөлт үзүүлнэ

Урин дулааны улиралд хүүхэд, хөгшид хотын бүгчим агаараас холдож, өвөлжин утаанд бүрхэгдсэн уушгиа цэвэр агаараар цэнэглэн, дараа жилийн өвлийн агаарын бохирдлыг даван туулах бэлтгэлээ базаадаг билээ. Ах дүү, хамаатан садантай нэг нь хөдөө орон нутгийг зорьдог бол арай боломжтойхон нэг нь зуслангийн байшиндаа зуншдаг.

Харин аль аль нь байхгүй үлдсэн хэсэг нь хотдоо байх аль эсвэл байгаа мөнгөө шавхаад амралт, сувиллыг зориход хүрдэг. Өнгөрсөн жилүүдэд ахмад настнууд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд рашаан, сувилалд хэрхэн хамрагдсан, түүнд хичнээн төгрөг зарцуулсан болохыг доорхи хүснэгтээс харж болно.

Харин та яг одоо амралт, сувиллыг зорих гэж байгаа бол энэ онд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлэх рашаан, сувиллын жагсаалтыг анхаарч хараарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин