Өршөөлийн хуулийн зарим заалтын дагуу Н.Энхбаяр ч нэр дэвших боломжтой
Улсын баяр наадмаас өмнө УИХ-аар баталж, хэрэгжүүлэх Өршөөлийн хуулийн зарим заалтыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт зориулсан гэх хардлага явсаар байна.
Учир нь Өршөөлийн хуульд Монгол Улс түүхэндээ анх удааавлига, албан тушаалын хэргийг хамруулж, өршөөгдөнгүүт ял нь байхгүй болохоор зааж өгч байгаа аж.
Хэдийгээр эрх баригчид Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигатай тэмцэх нэрээрхорих ялаар шийтгэсэн ч АН, МАХН-ын хооронд урт хугацаанд хамтран ажиллах түншлэлийн гэрээ бий.
Энэ гэрээ ёсоор Н.Энхбаярыг ялаас чөлөөлж, ирэх сонгуульд нэр дэвших эрхийг нь нээж өгч байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд идэвхтэй өрнөж байна.
Нөгөө талаар Өршөөлийн хуульд авлигын хэргийг хамруулахаар оруулж ирсэн нь төр, засаг авлигатай тэмцэх бодлогоосоо гажиж байна уу гэх хатуухан шүүмжлэлийг ч дагуулж байна.
Авлигын хэрэгтнүүд өршөөгдөөд, ялгүй боллоо гэхэд жишээ нь ирэх сонгуулиар нэр дэвших үүд хаалга нь цэлийтэл нээгдэх гэнэ.
Энэ удаагийн Өршөөлийн хууль ардчилалд хөл тавьснаас хойшхи тав дахь удаагийн хууль бөгөөд онц хүнд гэмт хэрэг болон авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулж байсан түүх байхгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ