Г.Ариунбаатарын шагнал, шийтгэл
Цэл залуухан 23 настайдаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан Г.Ариунбаатарыг монгол түмэн халуун алга ташилттай хүлээж авсан билээ. Шагнал нь томдлоо, эзэн нь жижигдлээ, эсвэл эзэн, шагнал аль аль нь нүдээ олсонгүй гэж үргэлж сүүдэр шиг дагадаг хэл ам түүний хувьд гараагүй.
Арга ч үгүй юм, ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит дуурийн гоцлол дуучдын олон улсын XXIV уралдааны шилдэг эрэгтэй дуучин, тэргүүн байрын шагналыг хүртсэн хүн МУГЖ цол авахгүй бол хэн авах билээ. Угаас манай дуурийнхан эндээ төдийлөн гялалзаж амьдарч чаддаггүй ч дэлхийд бол ёстой л бор зүрхээрээ, төрмөл авьяас, суурь өгөгдлөөрөө нэрээ дуурсгадаг нь үнэн билээ.
БНСУ-д ажиллаж амьдардаг ээжээрээ сургалтын төлбөрөө төлүүлдэг СУИС-ийн оюутан байсан хүү ингэж нэг л өдөр ачийг нь хариулсан түүхтэй. Сонгодог урлагийнхан гэж салбар шигээ төлөвхөн эрхмүүд байх бөгөөд төдийлөн олны нүдэнд өртөж, хэл амны бай болоод байдаггүй. Уран нугараач Б.Норовсамбуу 18, балетчин Д.Алтанхуяг 19-тэйдээ МУГЖ авсан бол Г.Ариунбаатар түүхэнд гурваар бичигдэх ховорхон завшаантай.
Цагдаагийн “Сүлд” чуулгат харьяалагддаг, царай төрх, авьяас чадвар өв тэгш залуу гавьяатад харц шидлэх бүсгүйчүүд олон байсан. Удаа ч үгүй хуримын зар дуулган аз жаргалтай амьдралаа тунхагласан түүний юм бүхэн саяхныг хүртэл өнгөлөг байлаа.
Алдаж эндэх залуу нас, гэгэлгэн мэдрэмжтэй, тэр тусмаа сонгодог урлагийн “цэрэг” түүний амьдрал дардан замаар явсангүй. Хуримын нижгэр баярын хажуугаар хоёр дахь амьдрал нь болох талаар шуум дэгдэж байв. Цаг наргүй их урлагтаа зүтгэдэг залуу гавьяат хувийн амьдралынхаа талаар төдийлөн ам нээж байгаагүй.
Саяхнаас түүний цахим ертөнцөд Д.Отгонжаргалтай чаатласан нөхөрсөг мессэж нийтэд тарав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ