Алдартнуудын сүнсийг интернэтээр худалдана

Америкийн Миннеаполис хотын оршин суугч эмэгтэй интернэтээр дамжуулж алдартнуудын сүнсийг худалдаалж эхэлжээ. Түүний ажиллуулдаг SoulsRUs дэлгүүр хагас жил ажиллаж байгаа ч хэвлэлүүд түүний үйл ажиллагаанд дөнгөж сая анхаарлаа хандуулав. Молли Гэйтс гэдэг эмэгтэйн дэлгүүрт нэг сүнс 15 доллараар худалдаалагддаг гэнэ. Шилэн саванд хийсэн сүнсийг зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр таван долларын хөлстэйгээр хүргэх юм.

Молли Гэйтс тунгалаг шилэн саванд хийсэн хэний ч хамаагүй сүнсийг худалдаж авахыг санал болгож буй аж. Дотор нь ягаан өнгийн өтгөн байдаг гэнэ. Шилэн дээр нь захиалагчийн хүссэнээр “авлагдсан” хүний сүнсний нэр бичээстэй байна. Сүнснүүд бүгд адилхан үнэтэй.

Ганцхан Жастин Биберын сүнсийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 7.5 доллараар худалджээ. Яагаад ингэх болсноо Гэйтс ингэж тайлбарлажээ. “Би түүний сүнснээс ангижрахыг хүссэн юм” гэсэн аж. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Гэйтс Райан Гослинг, Бейонсе, Опра Уинфри, Женнифер Лоуренс, рэппер эр Дрэйк нарын сүнсийг “хулгайлж, худалдаж” дөнгөсөн юм. Саяхан тэрбээр Мэттью Макконахигийн сүнсийг худалдаан дээрээ тавьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин