Байгалийн чулуугаар дэлхийн сонгодог хөгжмийг эгшиглүүлнэ

Сонсоход итгэмээргүй, хэн хүний сэтгэлд бууж өгөмгүй хэдий ч “чулуун царгил” хөгжмийн зэмсгийг монголчууд өөрсдөө зохион, үе дамжуулан хэрэглэсээр ирсэн түүх бий. Эл уламжлал эдүгээ цагт мартагдах шахам болж, хүмүүсийн зөвхөн сонсох төдий дурсамж болон хувираад байгаа юм.

Тэгвэл Баянхонгор аймгийнхан эл уламжлалыг сэргээн, чулуун царгил хөгжмийн бүхэл бүтэн оркестортой болжээ.Нэгэн цагт “Түйн голоос түүсэн Түнтгэр хар чулуугаар ая тоглоно” хэмээн шүлэглэж /1950-аад оны үес/, ардын сайхан дуу, бие биелгээний ая эгшгээ чулуун цариг хөгжмөөр амилуулдаг байсан баянхонгорчууд эдүгээ “Тэмүжин” театрын удирдлага дор сумдынхаа сурагчдыг хамруулан“Баянхонгорын брэнд” гаргахаар ажиллаж байгаа аж. Уг зорилтот ажлаа Нийслэл хотноо тайлагнахаар зочлон ирсэн байх үед уулзаж цөөн хором ярилцлаа. Тэмүжин театрын захирал Б.Ганчимэг: Хүүхдүүд мааньбайгалийн чулуу руу шүлсээ хаяхад хүртэл хайран санагдаж байнагэх болсон -“Чулуун царгил” хөгжмийг Баянхонгорчууд өмнө нь хэдий үед тоглож байсан бэ? - 1950-иад оны үес манай аймгийнхан Түйн голоос түүсэн чулуугаараа аймгийн соёлын ордныхон ардын дуу, бие биелгээний ая дангуудыг эгшиглүүлдэг байсан юм билээ. Манай аймгийн н.Чойдорж багшийн санаачилгаар анх тоглогдож байсан бөгөөд Баянцагаан сумын дуу хөгжмийн багш А.Мягмарсүрэн багшид энэ эрдмээ өвлүүлэн үлдээснээр бид эдүгээ цагт гаршуулан тоглох ажлыг эрчимжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. -Мартагдах шахаад байсан энэхүү чулуун царгилыг дахин хөгжүүлэх санаа та бүхэнд яаж төрөв? -Засгийн газраас хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийн хүрээнд орон нутагт өөрийн гэсэн онцлогтой дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх боломж юу байна гэж судалсан юм. Манай аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Дуут чулуу”-тай Чандмана уул гэж байдаг. Тэгэхээр энэхүү байгалийн чулуун дээрээ түшиглээд, нутгийн брэнд гаргах боломжтой юм байна гэсэн санаачилгыг анх гаргасан юм л даа. -Санаачилгын хүрээнд тодорхой зорилтот ажлуудыг эхлүүлсэн гэсэн үг үү? -Тийм ээ. “Чулуун царгил миний бахархал” нэрийн дор цэцэрлэг, сургуулийн сурагчдад зориулсан сургалтуудыг СУИС, Хөгжим бүжгийн коллежийн багш нартай хамтран явуулсан. Өөрөөр хэлбэл, чулуун царгил хөгжмийн тухай мэддэг цөөн хүний мэдлэгийг түгээх, хүүхдүүдэд хөгжмийн талаарх суурь мэдлэгийг эхлээд олгохыг зорьсон гэсэн үг. Сургалтуудынхаа дараа цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын концертын бүтцэд заавал “Чулуун царгил” хөгжмийг оруулсан байх шаардлага тавиад, аймгийн хэмжээнд “Урлагийн их наадам”-ыг зохион байгуулсан.Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин